BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Thursday, June 10, 2010

Цихлида-попугай (Pelmatochromis kribensis)

Photobucket



Photobucket



Photobucket





ЦИХЛИДА-ПОПУГАЙ (PELMATOCHROMIS KRIBENSIS)


ӨӨР ЛАТИН НЭРҮҮД
Kribensis, Krib (англиар), Aquarienkribensis, Königscichlide, Purpurprachtbarsch, Weinroter,Prachtbarsch (германаар)

УГ ГАРВАЛ
Нигер

ОВОР ХЭМЖЭЭ
10 см хуртэл томордог.

ЭР ЭМИЙГ ЯЛГАХ ШИНЖ
Эр нь эмээсээ том биетэй ч өнгө муутай :).

АМЬДРАХ ОРЧИН
40-50 литрийн багтаамжтай аквариумнд 8-аас 10 попугай байлгахад, тэдний дундаас хэдэн хос гарна. Заавал нуугдах газар байх бэлтгэж өгөх ёстой. Тэгэхгүй бол энэ циклидүүд ургамлын үндэс тастаад бухимдаад эхэлдэг. Усны Хатуулаг нь (рН) 6.0-7.8 орчим, дулаан нь ердийн нөхцөлд 22-26°С байвал тохиромжтой. Зөөлөн усанд их дуртай, энэ нь бас өнгөнд нь ч гэсэн сайн. Байнгын агааржуулагч, ус шүүгчтэй байлгаарай. Долоо хоног бүр усны гуравны нэгийг сольж, шинэчлэх шаардлагатай .

ХООЛ ТЭЖЭЭЛ
Хоол голохгүй, бүх төрлийн хоол иддэг ч ургамлын гаралтай хоол заримдаа заавал өгөх хэрэгтэй

ҮРЖИЛ
Төрөхөд бэлэн болох хугацаа нь 9-12 сар юм. 8-аас 10 загаснаас хосолсон загасуудыг нь ялгаж аваад тусад нь аквариумнд байлгаарай. Тэгэхдээ усыг нь байнга сольж, 28 хэмийн дулаанд байлгавал түрслэхэд тааламжтай орчин бүрдэнэ. Хос циклидүүд түрсээ амь шигээ хамгаалдаг. Эм нь 100-аас 300 орчим улаавтар бор өнгийн түрс гаргадаг. Заримдаа эцэг эх эсвэл зөвхөн эх ни турсээ хамгаалдаг.
Түрс хоёроос дөрвөн өдрийн дотор амилж эхэлнэ. Үүний дараа зургаагаас найман өдөр болоход сэлж эхэлнэ. Зулзаганд зөвхөн сэлж эхэлсэн хойно нь л хоол өгч болно шүү !!!!!!!!!!! Аааа бас нэг нарийн учир бий. Зулзаганы хүйс усны хатуулагаас шалтгаална. Усны хатуулаг рН нь 5.05 байхад 96 хувь нь эр, рН нь 6.1 үед 52 хувь нь эр, харин РН нь 6.9 байхад 80 хувь нь эм болдог гэнэ лээ шүү.

0 comments: